ймгийн Засаг даргын Тамгын газар Олон улсын болон өөрийн орны олон байгууллагуудтай салбар бүрт хамтран ажиллаж, жил ирэх тусам хамтын ажиллагааны цар хүрээ өргөжин тэлсээр байгаа билээ. Тэгвэл Өвөр Монголын Өөртөө Засах Орны хамтын ажиллагааны хүрээнд тус орны Олон улсын Монгол эмнэлгийн хорооны эмч нар манай аймагт хүрэлцэн ирж зүү эмчилгээ, бариа засал, нүд, бие сэтгэц засал, зүрх судас, гэмтэл, хүүхэд, уушги, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо зэрэг 10 гаруй өвчний үзлэг, оношлогоо, эмчилгээг үнэ төлбөргүй хийж байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Аймгийн Нэгдсэн эмнэлэг хамтран зохион байгуулж байгаа уг үйл ажиллагаа нь энэ жил хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд нүдний үзлэгээс бусад нь бүгд уламжлалт аргаар оношлогдож, эмчлэгдэнэ гэдгийг энэ үеэр онцолж байсан юм. Уг арга хэмжээ Аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулагдах юм.