ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

10000 ТӨГРӨГИЙН ШАТАХУУН АВСНААР ТАВАН САЯ ТӨГРӨГИЙН АЗТАН БОЛЖЭЭ

2018-06-28

             Монгол УИХ-аас баталсан НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд иргэд төлсөн НӨАТ-ынхаа 20 хувийг буцаан авах сугалаанд сар бүр оролцох боломжтой болсон. Энэ ч утгаараа иргэд худалдан авалт хийсэн тухай бүрдээ НӨАТ-ынхаа баримтыг бүртгүүлж сар бүрийн 17-ны өдөр болдог сугалаанд оролцдог болоод гурван жил болж байна. 2016 оноос эхэлсэн энэхүү хонжворт сугалаанд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Дархан-Уул аймгаас нийт 13201 иргэн азтан тодорчээ.

             Өнөөдөр /2018.06.27/ аймгийн Татварын хэлтсийн байранд “Гааль татвар санхүүгийн мэдээлэл технологийн төв” улсын үйлдвэрийн газрын дэд захирал Б.Биндэръяагаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж 2018 оны 05 дугаар сарын азтануудад батламжийг нь гардуулан өглөө. 2018 онд нийт Дархан-Уул аймгийн хэмжээнд 2243 иргэн хонжворт азтан болсон байна. Энэ нь хонжвор таарсан иргэдийн тоогоор Улаанбаатар хотын дараа орж байгаа юм байна.

               Сүүлийн буюу 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр болсон сугалаагаар нийт 472 азтан манай аймгаас тодорсноос 5 сая төгрөгийн азтан 2, нэг сая төгрөгийн азтан 6 тодорчээ. Тэд өнөөдөр ийнхүү батламжаа гардан авч байгаа бөгөөд таван сая төгрөгийн азтан машиндаа 10.000 төгрөгийн шатахуун хийснээр азтан болсондоо баяртай байлаа. Иргэд та бүхний өмнө азтан болох боломж бүрэн нээлттэй байна. Тиймээс цахим төлбөрийн баримт олгохгүй байгаа бизнес эрхлэгч хувь хүн, хуулийн этгээдийг аймгийн Татварын хэлтэст мэдээлж холбогдох хуулийн дагуу хариуцлагыг тооцуулах бүрэн эрхтэй.

               Цаашдаа “Гааль татвар санхүүгийн мэдээлэл технологийн төв” улсын үйлдвэрийн газраас технологийн шинэчлэл хийн Захуудад цахимаар е-баримт гаргах боломжтой болжээ. Тус технологио Улаанбаатар хотод туршиж байгаа бөгөөд цаашдаа орон нутгуудад хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%