ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОЙН САНГ ГЭРЭЭГЭЭР ЭЗЭМШИГЧ ОЙН НӨХӨРЛӨЛҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ҮНЭЛЭЛТ, ДҮГНЭЛТ ӨГЧ ТҮВШИНГ ТОГТООЖЭЭ

2018-06-28

             Дархан-Уул аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөлүүдийн 2015-2017 онд хийж гүйцэтгэсэн ажил, үйл ажиллагаанд Ойн тухай хууль, Ойн санг гэрээгээр эзэмшүүлэх тухай Засгийн газрын 2009 оны 227 дугаар тогтоолын хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, илэрсэн алдаа дутагдлыг арилгуулах зорилго бүхий төлөвлөгөөт бус шалгалтыг хамтарсан байдлаар өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд явуулжээ. Шалгалтыг БОАЖГ-ын дарга П.Энх-Амгалан ахалж, БОАЖГ-ын мэргэжилтэн У.Мөнхзул, МХГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Должин, ОБГ-ын ГХУБайцаагч С.Нэмэхбаяр, Сум дундын ойн ангийн дарга С.Ганзориг, инженер Л.Өлзийхишиг, Хонгор сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Батхишиг, Орхон сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ч.Мөнх-Эрдэнэ, сумдын байгаль хамгаалагчид явуулсан байна. Өнөөдөр /2018.06.27/ тус шалгалтын үр дүнг нэг бүрчлэн тайлагнаж цаашид анхаарах асуудлыг хамтдаа ярилцсан байна. Дархан-Уул аймгийн хэмжээнд 2007 онд анхны нөхөрлөл байгуулагдаж байсан бөгөөд одоогийн байдлаар Хонгор сум 66 нөхөрлөл, Шарын гол сум 3 нөхөрлөл, Орхон сум 3 нөхөрлөл, Дархан суманд 2 нөхөрлөл нийт 74 нөхөрлөл ойн санг гэрээгээр эзэмшиж байна. Ойн санг гэрээгээр эзэмшиж буй 74 нөхөрлөлөөс анх байгуулагдсан нөхөрлөлүүд 11 жил, сүүлийн нөхөрлөл 2 жилийн өмнө байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Аймгийн хэмжээнд үнэлгээнд хамрагдсан 64 нөхөрлөл нийт 939 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 505 эрэгтэй гишүүн, 434 эмэгтэй гишүүн, 60-с дээш насны 97 гишүүн байна. Үнэлгээгээр аймгийн хэмжээнд ойн нөхөрлөлийн Ойн тухай хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилт 65,9%-тай, Журмаар хүлээсэн үүргийн хэрэгжилт 73,8 хувьтай дүгнэгджээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%