ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АРГАЛАНТ СУМ ТӨР ЗАХИРГААНЫ ШИНЭ БАЙРТАЙ БОЛНО

2018-06-26

Төв аймгийн хувьд 27 сум, 97 багтай. Монгол улсын хэмжээнд засаг захиргааны хамгийн олон нэгжтэй бөгөөд 90 гаруй мянган хүнд төрийн үйлчилгээг хүргэж байгаа аймаг юм. Аймгийн Засаг даргаас иргэдэд төрийн үйлчлгээг хүндрэл чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх нөхцлийг бүрдүүлэх ажлыг шат дараатайгаар зохион байгуулан ажиллаж байна. Тус ажлын хүрээнд орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх орчин нөхцлийг сайжруулах зорилгоор Аргалант сумын ЗДТГ-ын барилгыг шинээр барьж байгуулахаар шавыг тавилаа. Барилгын ажлын шав тавих ёслолд аймгийн Засаг дарга Ж.Батжаргал өөрийн биеэр оролцож, ажлын явц, үр дүнд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо. Тус барилгын ажлыг “Тэнгэрийн 7 од” ХХК хийж гүйцэтгэж байгаа бөгөөд 700 гаруй сая төгрөгийн томоохон бүтээн байгуулалт хийгдэж байгаа юм. Гүйцэтгэгч компанийн зүгээс барилгын ажлыг хугацаанаас нь өмнө хүлээлгэж өгөх, мөн ажлын явцад орон нутгийн 20 иргэнийг ажлын байраар хангаж ажиллахаа мэдэгдлээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%