ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЗҮҮН БҮСИЙН СУМДЫН АХМАДЫН УРЛАГИЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

2018-06-26

Аймгийн ахмадын хорооны 30 жилийн ойн хүрээнд Аймгийн ахмадын хороо, Боловсрол соёл урлагийн газар хамтран зүүн бүсийн дөрвөн сумын ахмадын урлагийн үзлэгийг зохион байгуулсан бөгөөд нийт 30 гаруй ахмадууд урлагийн 4 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодруулжээ. Үүнд: “Гоцлол дуу”-ны төрөлд Ц.Цэцэгмаа /Баяндэлгэр сум/, Б.Дашням /Мөнгөнморьт сум/, Б.Цэцэгдулам /Эрдэнэ сум/, “Гоцлол бүжиг”-ийн төрөлд М.Бадамнямбуу /Мөнгөнморьт сум/, Н.Нямсүрэн /Эрдэнэ сум/, Д.Долгор / Баяндэлгэр сум/, “Гоцлол хөгжим”-ийн төрөлд Б.Цэнд-Аюуш / Эрдэнэ сум/, М.Баярнямбуу /Мөнгөнморьт сум/, Б.Батбаатар /Баяндэлгэр/ нар тэргүүлсэн бол “Язгуур урлаг”-ийн төрөлд Ц.Бяцханхүү / Эрдэнэ сум/, Д.Цэрэннадмид / Мөнгөнморьт сум/, Д.Шараа / Баяндэлгэр сум/ нар эхний байрт шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%