Аймгийн ахмадын хорооны 30 жилийн ойн хүрээнд Аймгийн ахмадын хороо, Биеийн тамир, спортын газартай хамтран нийтийн “Цэнгээнт бүжгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг тусгай удирдамжийн дагуу зохион байгуулсан юм. Тэмцээнд 18 сумын 29 хос цэнгээнт бүжгийн гурван төрлөөр өрсөлдсөн бөгөөд тэмцээнд оролцогчдын бэлтгэл сайн байсныг энэ үеэр онцолсон юм. Тэмцээний нэгдсэн дүнгээр Мөнгөнморьт сумын оролцогч Б.Бямбаням, М.Баярнямбуу нарын хос шалгарч “Гранпри” цомын эзэд болсон бөгөөд тэмцээний тэргүүн байрт Зуунмод сумын оролцогч Л.Мандах, Ж.Зогсоолжаргал, дэд байрт Эрдэнэ сумын оролцогч Ц.Эрдэнэбилэг, Д.Даваахүү, удаах байрт Батсүмбэр сумын оролцогч Л.Батбаяр, Н.Туяа нарын хос шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлөөр шагнагдсан бол тусгай байрт Эрдэнэ сумын оролцогч М.Довчин, Б.Дондогмаа, Батсүмбэр сумын оролцогч Ж.Баярсайхан, Д.Гантөмөр нарын хосууд шалгарчээ.