Энэ оныг “Ахмадын жил” болгон зарласантай холбогдуулан ахмадуудын чөлөөт цагийг ая тухтай өнгөрөөх, хөдөлгөөн эрүүл мэндийг нь дэмжсэн олон арга хэмжээг орон нутгаас зохион байгуулж, хэрэгжүүлж байна. Тухайлбал Дархан сумын ОНХС-ийн хөрөнгөөр 10 дугаар багийн “Ахмадын байр”-ыг засварласнаас гадна даралтад хөгжим, ус буцалгагч, телевизор зэрэг шаардлагатай цахилгаан хэрэгслийг хүлээлгэн өглөө.