Гэр хорооллын багийн иргэдийг ундны цэвэр усаар хангах зорилтын хүрээнд энэ онд Дархан сумын ОНХС-ийн хөрөнгөөр 3, 15 дугаар багуудад гүний худаг барих ажил хийгдэж байна. Ажлын явц 70 гаруй хувьтай байгаа бөгөөд 7 дугаар сарын 1 гэхэд худгуудыг ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байгаа аж. Худаг ашиглалтад орсноор иргэд 40-60 метрийн гүнээс гарсан цэвэр усыг ундандаа хэрэглэх боломжтой болно.