Ерөнхий боловсролын дунд сургуулийн XII анги төгсөгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалт 06 дугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Аймгийн хэмжээнд 1022 сурагч Элсэлтийн Ерөнхий шалгалтад орохоор бүртгүүлсэн бөгөөд Монгол хэл, бичгийн хичээлийн шалгалтад 1022 сурагч хамрагдахаас 951 сурагч, Физикийн хичээлийн шалгалтад 403 сурагч хамрагдахаас 384 сурагч, Монгол улсын түхийн хичээлийн шалгалтад 43 сурагч хамрагдахаас 39 сурагч, Англи хэлний хичээлийн шалгалтад 637 сурагч хамрагдахаас 620 сурагч, Газарзүйн хичээлийн шалгалтад 48 сурагч хамрагдахаас 42 сурагч, Биологийн хичээлийн шалгалтад 196 сурагч хамрагдахаас 189 сурагч, Математикийн хичээлийн шалгалтад 784 сурагч хамрагдахаас 757 сурагч, Монгол хэлний шалгалтад 508 сурагч хамрагдахаас 484 сурагч, Нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтад 715 сурагч хамрагдахаас 689 сурагч, Химийн хичээлийн шалгалтад 206 сурагч хамрагдахаас 198 сурагч, Орос хэлний хичээлийн шалгалтад 19 сурагч хамрагдаж, шалгалтын хамрагдалт 95.44 хувьтай байна.Шалгалтын явцад 3 сурагч эрүүл мэндийн шалтгааны улмаас шалгалтыг орхин гарсан бөгөөд шалгалтын явцад сурагчид IX ангийн суурь боловсролын гэрчилгээ, хувийн хэрэг, өмнөх шалгалтын дэвтэр, гар утас, лавлах зэрэг шаардлагагүй зүйлсийг шалгалтад авч орох, Бар кодоо наахдаа хуудсыг гэмтээх, 15 сурагч гэрээний хуудсан дээр зураг наагаагүй гэх мэт зөрчил гарчээ. Элсэлтийн Ерөнхий шалгалтын комиссыг Аймгийн Засаг даргын тушаалаар баталсан бөгөөд Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсрол соёл урлагийн газар, Аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүмүүн цогцолбор сургууль, БСШУЯ-наас томилогдсон 2 төлөөлөгч, нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй шалгалтын комисс ажилласан байна.