Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 9 дүгээр хуралдаан өнөөдөр аймгийн ЗДТГ-ын "Соёмбо" танхимд хуралдлаа.
Тус хуралдаанаар:
1.Хуралдааны товд өөрчлөлт оруулах тухай
2.Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, аймгийн ИТХ-ын Нийгмийн бодлогын хорооноос бүрдсэн ажлын хэсгийн мэдээлэл
3.Залуучуудын талаар баримтлах аймгийн бодлого /2017-2020/-ын хэрэгжилтийн явцын тайлан
4.Аймгийн Боловсролын тогтвортой хөгжлийн бодлогын хэрэгжилтийн явц
5.Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сонгон шалагруулалтаар олгох мэдэгдэлд санал өгөх тухай
6.Компанийн үүсгэн байгуулагчаар оролцох тогтоолын төсөл батлах тухай
7.Аймгийн ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдээс ажлын албанд өгсөн үүргийн хэрэгжилт зэрэг нийт 7 асуудал хэлэлцэж 6 тогтоол батлаж, хуралдааны тэмдэглэлээр 3 үүрэг өгөв.
Аймгийн ИТХ-ын Есдүгээр хуралдааныг 2018 оны 7 дугаар сарын 04-ны өдөр хуралдахаар тогтож хуралдааны товд өөрчлөлт оруулав.