ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН СТАНДАРТЫН ТОГТОЛЦООГ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

2018-06-15

Аймгийн Засаг даргын Тамгын газар ”Чанарын менежментийн тогтолцоо” ISO 9001:2015 олон улсын стандартыг хэрэгжүүлэхээр Канадын “Мерит” төсөлтэй хамтран ажиллаж байна. Тус төслийн зөвлөх Мишел Грийв Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэл, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Ч.Жавзанпагма нартай уулзаж, ажлын төлөвлөлт, сургалтын талаарх мэдээллийн чиглэлээр санал солилцлоо.

ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд Аймгийн Засаг даргын 2018 оны А/150 дугаар захирамжаар Чанарын менежментийн хороог 11 гишүүнтэй байгуулсан бөгөөд ISO стандартын ойлголтын талаар гурван удаагийн сургалт зохион байгуулсан юм. Мөн Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны А/29 дүгээр тушаалаар нийт ажилтан, албан хаагчдыг хамруулан Чанарын, Дотоод аудитын, Баримт бичиг боловсруулалтын, Идэвхжүүлэлтийн, Үйлчилгээний гэсэн багууд байгуулан ажиллаж байна. ISO олон улсын стандартыг нэвтрүүлснээр тухайн байгууллагаас үзүүлж буй төрийн үйлчилгээ нь иргэдийн сэтгэл ханамжид нийцсэн хэмжээнд хүрч, төрийн байгууллагын үйл ажиллагаа олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх ач холбогдолтой юм.

Түүнчлэн Засаг даргын Тамгын газарт Японы “5S-ийн зарчим нэвтрүүлэх аян”-ыг зарлан хэрэгжүүлж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%