ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН АВАРГА ТОГООЧ ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-06-15

Үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих урианы жилийн хүрээнд Аймгийн Засаг даргын Тамгын газар,  Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Тогооч нарын холбоо хамтран Монголын тогооч нарын холбоо үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд Аймгийн тогооч нарын ур чадвар, мэргэжлийн түвшинг дээшлүүлэх сургалт, ур чадварын уралдааныг зохион байгууллаа.3

Тогооч нарын ур чадварыг дээшлүүлэх, шинэ санал санаачилга гаргахад чиглэгдсэн сургалтад 40 тогооч хамрагдсан бөгөөд төрөл бүрийн хоол, ундаа хийх технологийг мэргэжлийн өндөр түвшинд эзэмшсэн, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн үйлчлүүлэгчдийг олон төрлийн амт чанар, шим тэжээл сайтай эрүүл хоол, бүтээгдэхүүнээр ханган хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын шилдгийг шалгаруулах зорилго бүхий уг уралдаанд Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сургууль, цэцэрлэг, эмнэлэг, сувилал, хувийн хэвшлийн 12 тогооч  өрсөлдсөн юм. Аймгийн аварга тогооч шалгаруулах тэмцээний цагаан хоолны төрөлд тэргүүн байрт Батсүмбэр сумын Баян буурал амралтын газрын тогооч Т.Наранцацрал, дэд байрт Эрдэнэ сумын МСҮТ-ийн хоолны технологич багш Д.Гэрэлмаа, удаах байрт Зуунмод сумын Бүжинхэн цэцэрлэгийн тогооч Г.Шүрэнцэцэг, тусгай байрт Угтаалцайдам сумын цэцэрлэгийн тогооч Д.Цэнддулам нар шалгарсан бол,  “Элэг”-ээр хийсэн хоолны төрөлд тэргүүн байрт Батсүмбэр сумын Баянбуурал амралтын газрын тогооч Г.Гантуул, дэд байрт Алтанбулаг сумын сургуулийн дотуур байрны тогооч М.Цэрэнжид, удаах байрт Зуунмод сумын Алтан-Од рестораны тогооч Д.Сандагдорж, тусгай байрт Баянхангай сумын цэцэрлэгийн тогооч Б.Ариунтуяа нар тус тус шалгарчээ.67

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%