ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 10 дугаар хурал хуралдлаа

2018-06-15

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 10 дугаар хурал 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж 6 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

           Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцэж зөвлөлийн бүрэлдэхүүнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, Өмнөговь аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн нарыг нэмж орууллаа.

Аймгийн Даланзадгад сумын Шинэ суурьшлын бүсийн 90 га талбайн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийлээ.

Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор батлагдсан 2018 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд улс, орон нутгийн төсвийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх барилга байгууламж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудад шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах эрх олгож, гэрээ байгуулах тухай тогтоолын хавсралтад “Барилга байгууламжийн түүхий эд бэлтгэхэд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмал” гэж нэмж тус ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг тоо хэмжээ, ашиглах хугацааг тооцон олгож, холбогдох хууль тогтоомжийн дагуу нөхөн сэргээлт хийлгэж ажиллахыг Засаг дарга үүрэг болголоо.

 

“Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худаг салбар, “Өмнөговь аймгийн морин спорт уяачдын холбоо”-ны хүсэлтийг үндэслэн “Энержи ресурс” ХХК-ийн арван жилийн ойн хурдан морины уралдааныг аймгийн баяр наадмын жишигт тооцох уралдаан болгож тус уралдааныг 2018 оны 7 дугаар сард Цогтцэций суманд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

 

Мөн иргэдийг Төрийн шагналд тодорхойлох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%