Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 20, 151 дүгээр тогтоолуудын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Шарын гол сумын БИЧИЛ УУРХАЙ ЭРХЛЭГЧДЭД 2018.06.12-ны өдөр сургалт зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Сургалтанд аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар, Хүний эрхийн үндэсний комисс, Стандарт хэмжил зүйн хэлтэс зэрэг газруудын мэргэжилтнүүд Бичил уурхай эрхлэгчдэд арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Мөн энэ өдөр аймгийн Эрүүл мэндийн газрын эмч нар Шарын гол сумын ХАМО иргэд, бичил уурхай эрхлэгчдийг ажлын байран дээр нь очиж эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна.