ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЭНХИЙН ГҮЙЛТИЙН БАМБАР БАЯНЧАНДМАНЬ СУМААР ӨРТӨӨЛЛӨӨ

2018-06-11

Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, эх орон элгэн халуун нутгаа хайрлан хамгаалах үзэл санааг хүн бүрийн зүрх сэтгэлд хүргэх зорилго бүхий дэлхийн хүн төрөлхтний эв нэгдлийн баталгаа болсон “Эвийн өргөө-Энхийн гүйлт 2018” бамбар буухиалсан гүйлт Баянчандмань сумаар өртөөллөө. Энэ үеэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас гүйлтэд оролцож буй хүмүүсийг ёслол, хүндэтгэлтэй угтан авсан юм. Уг гүйлт нь жил бүр АНУ-ын Нью-Йорк хотоос гараагаа эхэлж Дэлхийн таван тивийн 150 гаруй улс орныг хамардаг бөгөөд үндэс угсаа, нас хүйс, шашин шүтлэг, хэл яриа үл хамааран сая сая хүмүүс нэгдэн орж эв нэгдлийн төлөөх дуу хоолойгоо нэгтгэдэг аж.g3

Энхийн гүйлт 2018 арга хэмжээг Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, Онцгой байдлын Ерөнхий газар, Шри Чинмой төвөөс зохион байгуулж байгаа бөгөөд Дорнод аймгийн хилийн боомтоос буухиалсан бамбар 13 аймгийн 39 сумыг хамран нийт 3000 орчим км замыг туулан  Баян-Өлгий аймгийн Цагаан нуурын боомтоор ОХУ-ын талд шилжих юм.g2

Манай улс анх 1995 онд энхийн гүйлтийн галт бамбарыг хүлээн авч байсан бөгөөд түүнээс хойш 2 жил тутам уг гүйлтийг амжилттай зохион байгуулж, улмаар Ази-Номхон далайн бүсийн орнуудын маршрутад нэгдэн оролцож байна. Энэ удаагийн энхийн гүйлтийн Ази-Номхон далайн орнуудын маршрут нь Непал улсын Покара хотоос 2 дугаар сард эхэлж, ОХУ-ын Томск хотноо 7 дугаар сард өндөрлөх бөгөөд нийт 20 улсын нутаг дэвсгэрийг хамран, 20 мянга гаруй км замыг туулах аж.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%