ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЦЭРГИЙН НАСНЫ ЗАЛУУСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ СУРГАЛТ БОЛЛОО

2018-06-11

            Монгол улсын Батлан хамгаалахын сайдын 2018 оны А/156 дугаар тушаалаар 2018 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Дархан-Уул аймагт Цэргийн эмч нарын комиссын бүрэлдэхүүн, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штаб, аймгийн Эрүүл мэндийн газар хамтран “Цэргийн насны залуусын эрүүл мэндийн асуудалд тулгарч буй бэрхшээл, түүнийг даван туулах арга зам, цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулах тухай” сэдэвт сургалт семинарыг зохион явууллаа.

           Сургалтад Аймгийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штаб, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, сумдын Засаг даргын тамгын газар, сумдын эрүүл мэндийн төвийн эрхлэгч, эмч, цэрэг татлагын товчооны эмч нарын бүрэлдэхүүн хамрагдсан юм. Тус сургалтын зорилго нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолын хэрэгжилтийг аймаг, орон нутагт хангах, цэргийн насны залуусын эрүүл мэндийн байдалд тулгарч буй сорилт бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замыг хамтран ярилцах, нэгдсэн ойлголтод хүрэх; үзлэг хийх, Цэргийн албанд татаж буй иргэдийн эрүүл мэндийн байдалд хийсэн судалгааг танилцуулах, цэргийн насны залуучуудыг эрүүлжүүлэх асуудлаар харилцан ярилцлага зохион байгуулах, Эрүүл мэндийн байдлаар цэргийн албанд тэнцэхгүй иргэдийг “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам”-ын 2,3-т заасан үндэслэлээр тайван цагт хугацаат цэргийн албанаас чөлөөлөхөд оршжээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%