Сумдын ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ажилтнуудад хууль эрх зүйн болон мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх сургалт 2018.06.06-ний өдөр Шарын гол суманд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Сургалтад аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба, Хонгор сум, Орхон сум, Дархан сум, Шарын гол сумын ажлын албаны нийт албан хаагчид сургалтад хамрагдав. Сургалтын үеэр ИТХ-ын дарга Б.Лхамсүрэн “Нутгийн удирдлагын Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнуулав.
Мөн Шарын гол сумын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ нарт Засаг дарга Д.Амарсанаа сумын “Хүндэт тэмдэг”-ийг гардуулж өгөв.