ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

СУМДЫН ИТХ-ЫН УДИРДЛАГУУД БОЛОН АЖИЛТНУУДАД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ СУРГАЛТ ЯВУУЛЛАА

2018-06-08

             Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас Сумдын ИТХ-ын Дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ажилтнуудад /2018.05.06-07/ сургалт зохион байгуулсан ба энэ удаагийн сургалт  Шарын гол суманд зохион байгуулагдлаа.

            Энэхүү сургалтаар хууль эрх зүйн болон мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилготой бөгөөд сургалтаар “Дипломат ёслол, гадаад улсад айлчлал хийх, зорчиход анхаарах зүйлс”, “Сумдын ИТХ-аас анхаарч хэрэгжүүлэх ажлууд” сэдвээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, “ИТХ-ын шийдвэрийн боловсруулалт, найруулга зүй”, “Төрийн шагнал болон Алдарт эхийн одонгийн материалын бүрдүүлэлтийн талаар” аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны ахлах ажилтан Н.Буманцэцэг, “Иргэний танхим-Иргэдийн оролцоо” сэдвээр аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга Д.Гантулга, “ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагааны талаар” аймгийн ГХУСАЗСЗ-ийн ажилтан Б.Амархүү,  “Khural.mn цахим хуудсын хэрэглээг сайжруулах, мэдээ мэдээллийг түгээх нь” сэдвээр аймгийн ИТХ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Б.Болорцэцэг нар тус тус мэдээлэл хийсэн юм.
        
          Сургалтын хөтөлбөрийн дагуу Дархан, Орхон, Хонгор сумын удирдлагууд, ажлын албаныхан 2017 оны нутгийн өөрөө удирдах ёсны “Тэргүүний байгууллага” болох Дархан сумын ИТХ-ын  ажлын албаны үйл ажиллагаатай болон Шарын гол сумын бүтээн байгуулалт, нүүрсний уурхайтай танилцаж, туршлага судаллаа.

         Уг сургалтын үеэр Хурлын байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар нээлттэй ярилцан, шийдвэрлэх арга замын тухай санал солилцсон юм.


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%