Төв аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагуудад гарсан төрийн жинхэнэ албан тушаалын 35 сул орон тоог Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу нөхөх төрийн албаны мэргэшлийн шалгалт эхэллээ. Мэргэшлийн шалгалт явуулах Салбар комиссыг аймаг дахь ТАЗСЗ-ийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 22 дугаар тогтоолоор 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Бүртгэл, сорил, ярилцлагын шалгалтын хэвийн үйл ажиллагааг хангах ажлын хэсэгт төрийн албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын 6 албан хаагч ажиллаж байна.
Шалгалтын үйл явцыг бүртгүүлэгч иргэд болон Монгол Улсын ТАЗ-д шууд дамжуулан хянаж байна.
Одоогоор дэс түшмэлийн ангиллын албан тушаалд бүртгүүлсэн 19 иргэн ерөнхий мэдлэгийн шалгалтаа өгч байна.