Олон жил иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан энэхүү замыг Орон нутгийн төсвийн 139.8 сая төгрөгөөр “Огторгуйн бүтээл” ХХК гүйцэтгэж байна. Уг ажил нь 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс эхэлсэн бөгөөд Үндэсний их баяр наадмын өмнө тус замыг ашиглалтад оруулж оршин суугчдадаа хүлээлгэн өгөх ажээ. Өнөөдрийн байдлаар ажлын явц 30 хувьтай байна.