ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Аймгийн ИТХ-ын Нийгмийн бодлогын хороо сумдад ажиллалаа

2018-06-05

Аймгийн ИТХ-ын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Тэргүүлэгчдийн 2017 оны 4-р сарын 26-ны өдрийн 51-р тогтоолоор батлагдсан "Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөө"-ний хэрэгжилтийн явц, 2017 оны 1-р сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоолоор батлагдсан "Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-ний хэрэгжилттэй танилцан хяналт шалгалт хийж, хэлэлцүүлэг зохион байгуулж дүгнэлт гаргах аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 35 дугаар тогтоолоор томилогдсон Ажлын хэсэг Батсүмбэр, Баянчандмань, Борнуур, Жаргалант Зуунмод сумдад ажиллалаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг  аймгийн ИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны дарга Б.Жаргалмаа ахалж явсан бөгөөд нийгмийн бодлогын хорооны гишүүн Д.Алтанцэцэг, Т.Алтаншагай, Ц.Батдорж, БОХХХ-ы гишүүн аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Ганбаяр, Ажлын албаны ажилтан Д.Оюунсайхан, аймагт үйл ажиллагаа явуулж буй ТББ-ын төлөөлөл Д.Оюун нар орж ажиллалаа. 
Аймгийн ИТХ-ын Нийгмийн бодлогын хорооноос бүрдсэн Ажлын хэсэг "Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөө"-ний хэрэгжилт, "Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-ний хэрэгжилтийн байдалтай газар дээр нь танилцаж төрийн болон төрийн бүс байгууллага, иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж холбогдох санал хүсэлтийг авч ажилласан бөгөөд дээрх сумдад нийт 370 гаруй хүн оролцлоо. 
Аймгийн төв Зуунмод суманд ажиллахдаа аймгийн Нэгдсэн эмнэлэгийн үйл ажиллагаа, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс, Зуунмод сумын 6 багийн өрхийн эмнэлэг, аймгиийн төв Зуунмод суманд үйл ажиллагаа явуулж буй эмийн сангуудын ажил байдалтай танилцаж  иргэдтэй уулзан санал бодлыг сонсож ажилласан бөгөөд аймгийн ЗДТГ-ын хуралдааны танхимд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж нийт 140 хүн оролцож эрүүл мэндийн талаар санал хүсэлтээ илэрхийллээ.
Аймгийн ИТХ-ын Нийгмийн бодлогын хорооноос ажилласан Ажлын хэсгийн дүн мэдээллийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн Наймдугаар хуралдаанд мэдээлж тус хуралдаанаар хэлэлцүүлэх юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%