Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж Зуунмод сумын цэцэрлэгийн насны бөхчүүдийн дунд “ХУУРИНАН ШУУГИГЧ” үндэсний бөхийн барилдааныг сумын “Манзуширын хүчтэн” бөхийн дэвжээнээс зохион байгууллаа. Барилдаанд Зуунмод сумын 5 цэцэрлэгийн 20 гаруй бөхчүүд уран хурц барилдсанаас 1 дүгээр байранд Хүмүүн цэцэрлэгийн Б.Тэнүүн, 2 дугаар байранд Унагалдайн андууд цэцэрлэгийн Б.Шинэбаатар, 3 дугаар байранд Унагалдайн андууд цэцэрлэгийн С.Баатар нар шалгарсан бөгөөд шалгарсан бөхчүүдийг зодог шуудагаар шагнаж урамшуулсан аж.