Баянхангай суманд “Сургууль-дотуур байрны хүүхдэд ээлтэй ус, ариун цэврийн байгууламжийг бий болгох” төслийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдсан бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд сумын удирдлагууд болон Монголын багш-эцэг эхийн холбооны тэргүүн, төслийн удирдагч А.Отгончимэг нар оролцжээ. Энэ үеэр сумын Засаг дарга Б.Отгон-эрдэнэ төслийн удирдагч А.Отгончимэг нар гэрээг үзэглэсэн бол харилцан ойлголцлын санамж бичигт Сургуулийн захирал Б.Дуламжав, төслийн ажилтан Л.Ариунзул нар гарын үсэг зурсан байна.