ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ШШГГ, 445 ДУГААР НЭЭЛТТЭЙ ХОРИХ АНГИД “АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2018-06-04

           Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 445 дугаар нээлттэй хорих ангид “Аз жаргалтай гэр бүл” өдөрлөг /2018.05.31/ боллоо. Нэг өдрийг хайртай гэр бүлтэйгээ олон төрлийн арга хэмжээнд оролцуулан өнгөрүүлэх боломжийг олгодог энэхүү арга хэмжээ 7 дахь жилдээ зохион байгуулагдаж  байна. Монгол улсын их хурлын гишүүн Дамдины Хаянхярваагийн Түвшин сэтгэл сан нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 445 дугаар нээлттэй хорих ангитай 2011 оноос эхлэн хамтран ажиллаж эхэлсэн. Жил бүрийн олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан хорих ангид ял эдэлж буй хүмүүжигчдийг хамруулан гэр бүлийн өдөрлөг арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн бөгөөд энэ жил “Аз жаргалтай гэр бүл” нэрийн дор 7 дахь жилдээ зохион явууллаа. Өдөрлөгт Түвшин сэтгэл сангийн тэргүүн, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хорих ангид хүмүүжигчдийн хүүхдүүдэд баярын бэлэг гардуулж, гэр бүлийн эмэгтэйчүүдэд нь цэцэг бэлэглэн урлагийн арга хэмжээг зохион байгуулсан юм. Хэдий хорих ангид ял эдэлж байгаа ч гэсэн тэднийг үр хүүхэд, гэр бүл, аав ээжтэйгээ нэг өдрийг хамт өнгөрүүлэх боломжийг олгодгоороо энэхүү өдөрлөгийн онцлог оршиж байна. Энэхүү өдөрлөг арга хэмжээний хүрээнд давхардсан тоогоор нийт 400 гаруй хүүхдүүдэд бэлэг гардуулж, хүмүүжигчдийн 780 гаруй гэр бүлийн хүмүүсийг хамруулжээ. Мөн энэ үеэр хорих ангийн үйл ажиллагааг танилцууллаа. Хүмүүжигчдийг олон төрлийн хөдөлмөр эрхлүүлж, гар урлалын зүйлсээр бүтээгдэхүүн хийж борлуулдаг байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%