2018 оны хагас жилийн малын түүвэр тооллого 06 дугаар сарын 04-11-ний өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдана. Үүний хүрээнд Дархан сумын хэмжээнд нийт 129 өрхийн 15062 толгой малыг тоолох жагсаалтыг ҮСХ-оос ирүүлсэн байна. Тооллогын хугацаанд малтай иргэн, аж ахуй нэгж байгууллагууд малаа ойр бэлчээж, мал амьтдыг нүдээр үзэн, биечлэн тоолох нөхцөлийг бүрдүүлж уг ажилд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.