Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх” нэг, хоёрдугаар одонг Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд, Дархан сумын Засаг даргын орлогч Д.Батбаяр тэргүүтэй орон нутгийн удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгчид гардуулллаа. Дархан сумын хэмжээнд “Алдарт эх”-ийн нэгдүгээр одонгоор 9, “Алдарт эх”-ийн хоёрдугаар одонгоор 163 ээж энгэрээ мялаалаа.
МОНГОЛ ҮНДЭСТНИЙ МӨНХӨД ОРШИХЫН АЛТАН ХЭЛХЭЭ БОЛСОН, АЧТАН БУЯНТНЫ АРИУН ДЭЭД ШҮТЭЭН ЭЭЖҮҮДДЭЭ БАЯР ХҮРГЭЕ.
МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛОХ БОЛТУГАЙ.