ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2018-05-31

            Дархан-Уул аймгийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн өнөөдөр /2018.05.30/ боллоо. Зөвлөгөөнөөр “Дархан Авто замын засвар арчлалт” ТӨХК 2017 оны үйл ажиллагааны товч тайлан, Худалдан авах ажиллагааны мэдээлэл, Хаврын тариалалт, Эрүүл мэндийн даатгалын хууль, тогтоомжийн хэрэгжилт, “Ухаалаг Дархан” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажил, аймгийн “Хуримтлалын бүлгүүдийн холбоо”-ны үйл ажиллагааны танилцуулга мэдээллийг хийсэн юм.

         Үүний дараагаар аймгийн Засаг дарга С.Насанбат дараах чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Төрийн байгууллагууд бүтээн байгуулалт хийх нэрийдлээр газар авч үүндээ ямар ч ажил хийхгүй байгаа учраас газрыг буцаан авах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхээр аймаг орон нутгийн зүгээс олон ажлыг хийж байна. Тиймээс бүхий л шатны төрийн байгууллагууд хамтран ажиллах, элсэлтийн ерөнхий шалгалт эхлэх дөхөж байна. Иймд боловсролын байгууллагууд үүндээ анхаарч өмнөө тавьсан зорилтоо заавал биелүүлэх, архины тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг нийтэд ил тод шуурхай хүргэх, Мэргэжлийн хяналтын газраас Эмийн сангуудад үзлэг шалгалт хийн хяналт тавих, Хүүхдийн баярын арга хэмжээндээ бүгд идэвхтэй оролцож хамтын уялдаа холбоогоо сайжруулах, удирдлагууд амралтаа эртнээс төлөвлөх, тендерийн ажлыг түргэвчлэх, шилэн дансаа сайн хэрэгжүүлэх хэрэгтэйг зөвлөж, үүрэг болголоо.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%