ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

СҮМ, ХИЙДҮҮДИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ СУНГАВ

2018-05-31

           Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар /2018.05.30/ аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 17 сүм хийдийн зөвшөөрлийг сунгах асуудлыг хэлэлцсэн юм. Дархан-Уул аймагт нийт 33 сүм, хийд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр зөвшөөрлөө сунгуулах хүсэлтээ ирүүлсэн 17 сүм, хийдийн хүсэлтийг холбогдох материалын хамт Тэргүүлэгчдэд танилцууллаа.
            Тус хурлаар “Хараагийн дарь эх ламын Гэцогдаржайлин” хийд, "Таравдо замбуулин хийд", "Бал сажаавын номлолт жавзан нарохажид хийд", "Вайвем Дархан Монголиа", "Дархан Долоо дахь өдрийн Адвентист сүм", "Хөвөгч авдар-Есүсийн хайр", "Есүсийн тосгон", "Нэг Довныхон Холбоо", "Есүсийн алдар", "Дархан эзэний цуглаан", "Шинэчлэл холбоо", "Сэргэн мандал", "Монголын баярын мэдээ", "Ыбырай Үлы Султан Мечит сүм", "Билал-Хабаши Мечит сүм", "Алтангэрэл судар төв", "Христийн чуулганы Итгэл сүм" зэрэг шашны байгууллагуудын үйл ажиллагааны зөвшөөрлийг 1 жилээр сунгасан юм.
            Одоогоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 49 дүгээр тогтоолоор батлагдсан “Сүм хийдийн үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох, сунгах хориглох журам”-ыг мөрдөн ажиллаж байгаа бөгөөд Засаг даргын орлогч Т.Ганболдоор ахлуулсан ажлын хэсгийн шинэчлэн боловсруулсан “Сүм хийдийн үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох, сунгах хориглох журам”-ыг аймгийн ИТХ-ын Хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулснаар нийтээр дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиг болж хэрэгжиж эхэлнэ.
             Уг шинэчилсэн журам нь орон нутагт үйл ажиллагаа явуулж буй сүм, хийдүүдэд тавих хяналтыг улам нэмэгдүүлэх юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%