Дархан-Уул аймгийн ИТХ-ын Засаг захиргаа, хууль эрх зүйн бодлогын хяналтын хорооны төлөөлөгч Т.Ганболд, Г.Эрдэнэсүх, Д.Хүрэлчимэг нар /2018.05.29/ Дархан-Уул аймгийн Замын цагдаагийн тасаг болон Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүх шинжилгээний албаны үйл ажиллагаа, ажлын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа. Аймгийн ИТХ-ын хяналтын хорооны Төлөөлөгчдөд Замын цагдаагийн тасгийн дарга С.Хурцбилэг байгууллагын үйл ажиллагаа болон тулгамдаж буй асуудлын талаар мэдээллийг өгсөн бөгөөд Замын цагдаагийн тасгийн хамт олон ажлын байрандаа өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан засвар шинэчлэл хийсэн тухай тайлагнасан юм. Аймгийн хэмжээнд нийт 608.2 км авто замтай, үүнээс дамжин өнгөрч байгаа олон улсын чанартай авто зам 82 км бөгөөд өдөрт 15 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд идэвхтэй оролцдог. Хяналт шалгалтыг дамжин өнгөрч байгаа улсын чанартай авто зам дагуу байнгын постод 8/16 цагаар 3 ээлжээр 24 цагаар, хөдөлгөөнт эргүүлд 2 алба хаагч 24 цагаар, хот хоорондын замд 1 алба хаагч бусад тасгийн алба хаагч нартай хамтарч өдөр бүр, хотын доторх замуудад 1, 2 дугаар ээлжээр тогтмол үүрэг гүйцэтгэж, ажлын өндөр ачаалалтай ажилладаг байна. Өөрөөр хэлбэл Дархан-Уул аймгийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахин хамгаалах үүргийг хүлээдэг Замын цагдаагийн тасгийн бие бүрэлдэхүүн байнгын ажиллагаанд үүрэг гүйцэтгэдэг байна. Аймгийн ИТХ-ын Засаг захиргаа, хууль эрх зүйн бодлогын хяналтын хорооны төлөөлөгчид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах стандарт нөхцөл байдлыг бүрдүүлэхийн тулд нэн тэргүүнд анхаарах асуудлаар санал солилцсон бөгөөд “Авто тээврийн мастер төлөвлөгөө”-г боловсруулж, манай аймагт яг хэдэн гэрлэн дохио, автомашины зогсоол, тэмдэг тэмдэглэгээ, автобусны буудал байрлуулах шаардлагатайг тодорхойлох, 2018 оны ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийгдэх замын хэвтээ болон босоо тэмдэг тэмдэглэгээг хийх материалын чанарт шалгалт хийх, тус тасгийн байрны дээвэр болон дулааны асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлүүлэх талаас анхаарал хандуулахаар болсон юм. Мөн бидний хэлж заншсанаар Мобиком, Шинэ орчин зах, Номингийн уулзваруудыг нэн тэргүүнд засварлуулах асуудлаар холбогдох байгууллагуудад хандах, хамгийн гол нь гэрлэн дохио болон уулзваруудын шинэчлэх тухай Багуудын ИНХ-аар хэлэлцүүлж, иргэдээс санал авч эрэмбэлэн, ирэх оны ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтад “Уулзвар” төслийг оруулах зэргээр цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон юм.
Мөн аймгийн ИТХ-ын хяналтын хорооны Төлөөлөгчид аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүх шинжилгээний албаны ажилтай танилцсан бөгөөд тус алба нь гэмтлийн зэрэг тогтоох үзлэг, бэлгийн холбогдолтой, нас тогтоох үзлэг, цогцост хийсэн задлан шинжилгээ, шүүх химийн шинжилгээ /этилийн спирт, гликоген, угаарын хий тодорхойлох/, шүүх биологийн шинжилгээ /цус бүлэг, цус мөн эсэх, үрийн шингэн, эр бэлгийн эс тогтоох/, шүүх эд эсийн шинжилгээ, хавтаст хэргийн материалаар дүгнэлт гаргах ажлыг хариуцан гүйцэтгэдэг байна. Түүнчлэн криминалистикийн чиглэлээр гарын мөрийн, бичиг судлалын, бичиг баримт, үнэт цаас, гарын үсэг, гар бичмэл, мөр, гутлын болон хөлийн мөр, тээврийн хэрэгслийн дугуйны мөр, галт зэвсгийн зэрэг шинжилгээнүүдийг мэргэшсэн баг бүрэлдэхүүн хийж байна. ХЗДХЯ, ШШҮХ-ээс аймаг орон нутагт шинжилгээний байгууллагын орчин үеийн нэг загварын албаны шинэ байр барихаар нэгдсэн зураг төсвийг гарган ирүүлснийг аймгийн ИТХ, Засаг даргад танилцуулан дэмжүүлж 4,6м.кв газрыг шийдвэрлүүлжээ. Тус албанаас ИТХ-ын Төлөөлөгчдөд хандан байрны засвар болон албаны хэрэгцээнд ашиглах авто машины санхүүжилтийг ОНХС-д тусгах, албан хэрэгцээний авто машинаар хангаж өгөх, байрны ашиглагдаагүй талбайг ашиглан тусгай шинжилгээний лабораторийг байгуулж, төрөөс иргэдэд үйлчлэх үйлчилгээний чанарт ахиц гаргах, шүүх эмнэлгийн шинжилгээний лабораторид шаардлагатай байгаа эд эсийн микротом багаж төхөөрөмжөөр хангах тухай санал хүсэлтийг тавьсан юм.