Эрүүл мэндийн сайдын 2018 оны 191 дүгээр тушаалын дагуу дархлаажуулалтын ээлжит 10 хоног “Дархлаажуулалтын бүртгэл, мэдээллийг цахимжуулъя” уриан дор 5 дугаар сарын 22-ноос эхлэн улс орон даяар өрнөж байна. Заавал хийх дархлаажуулалтын анхны болон давтан тунгаас хоцорсон хүнд дархлаажуулах бэлдмэл хэрэглэхийг нөхөн дархлаажуулалт гэдэг байна. Энэ жилийн дархлаажуулалтын аяны хүрээнд товлолт вакцинаас хоцорсон 0-15 насны хүүхдүүдэд харьяа өрх болон сумын эмнэлгүүдэд нөхөн вакциныг хийж байна. Зарим Эцэг эхчүүд шилжиж нүүсэн, гадаад орон мөн хөдөө гадаа явсан гэх мэт шалтгаанаар хүүхдээ товлолт вакцинд нь цаг тухай бүрт нь хамруулж чаддаггүй бол энэхүү аяны хүрээнд нөхөн дархлаажуулалтад хамруулах боломжтой.