Энэ онд Дархан сумын “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн 403,5 сая төгрөгөөр 8 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Өнөөдрийн байдлаар Дархан сумын 18 дугаар цэцэрлэгийн нэг бүлгийн барилгын засварын ажил болон Өргөө багийн 4, 5, 5б, 7а байруудын гадна фасадны засварын ажлууд 100 хувь хийгдэж дууссан байна.
Одоогоор 15 дугаар багт хийгдэж байгаа авто машины гүүрийн ажил 80 хувьтай мөн 15, 3 дугаар багт хийгдэж байгаа усан сан, гүний худаг барих ажил 10 хувьтай, орон сууцны хороолол доторх замын нөхөөсний засварын ажил 20 хувьтай явагдаж байна. Дархан сумын 4,5,8,9, Өргөө багуудын замын нөхөөсний уг ажлыг Дархан зам тээвэр орон нутгийн аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар зөвхөн материалын зардлаар 1188м/кв газарт хийж байна.
Түүнчлэн сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд хөтөлбөр, төслөөр хийгдэж байгаа ажлуудын явц 30 хувьтай байна.Гэрээнд зааснаар ирэх 07 дугаар сарын 01 гэхэд ажлууд бүрэн дуусах аж. ОНХС-аас гадна Жигүүр цогцолбор сургууль руу нэвтрэх төв зам болон Дархан сумын Ахмадын байрны өмнөх замд явган хүний гарцыг төсвөөс хөрөнгө мөнгө гаргахгүйгээр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аж ахуй нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр хийж өгч байгаа юм.