ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЗАЛУУЧУУДЫН СУРГАЛТ, ЦУГЛАРАЛТ ЗУЛЗАГЫН ГОЛ ЗУСЛАНД ЭХЭЛЛЭЭ

2018-05-23

          “Залуус хөгжлийн төвийн үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх нь сургалт туршлага солилцох цугларалт” Дархан-Уул аймгийн Зулзагын гол зусланд өнөөдрөөс эхэлж байна. 5 хоног үргэлжлэх энэхүү сургалт, цугларалтыг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, НҮБ-ын Хүн амын сан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын залуучуудын холбоо, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос хамтран зохион явуулж байна. 21 аймаг 9 дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн 100 гаруй ажилтан албан хаагчид залуусын нас сэтгэхүйд тохирсон, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг явуулахад хэрэгтэй мэдлэг мэдээллийг эндээс авах юм.

            Дархан-Уул аймгийн тухайд Залуучууд хөгжлийн төвийн байрыг 2016 онд худалдан авч залуусын чөлөөт цагийг зөв боловсрон өнгөрүүлэх орчныг бий болгожээ. Тус төвд залуучуудын бүтээлч сэтгэхүй санал санаачилгыг дэмжин эсгий урлал, гитар, бүжиг, япон хэл, уран зураг, амьдрах ухааны сургалтууд зэрэг олон төрлийн дугуйлан тогтмол хичээллэж, “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аян, “Хуулиа мөрдье 21” аян, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сургалт, аймгийн Засаг даргын ивээл дор ”Оюутны спортын VIII их наадам”-ыг зохион байгуулж нийт 6000 орчим залуучуудыг хамруулсан байна. 12 сургагч багшаар дамжуулан хийгдэж байгаа энэхүү 5 хоногийн сургалтын үр дүнд залуучуудын хөгжлийн төвийн залуус өөрсдийн аймагтаа очиж эндээс сурсан мэдсэнээ ашиглан олон ажлыг санаачлан явуулах ач холбогдолтой.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%