ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“ХӨДӨЛМӨРИЙН АМТ 2018” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГААР 21 САЯ ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТ ХИЙЖЭЭ

2018-05-21

Аймгийн хэмжээнд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжсэн бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байгаагийн нэг нь “Хөдөлмөрийн амт 2018” үзэсгэлэн худалдаа юм. Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу 2017 оноос эхлэн жилд 5 удаа зохион байгуулагдахаар болсон бөгөөд  өнгөрсөн жилийн үзэсгэлэн худалдаагаар баялаг бүтээгчид, үйлдвэрлэл эрхлэгчид 670 гаруй сая төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.

Жилээсh3жилд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний чанар, өнгө үзэмж сайжирч, нэр төрөл нь олширч байгаа бөгөөд энэ удаагийн үзэсгэлэн Хөрөнгө оруулатын чуулганы хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой байсан юм. Үзэсгэдэн худалдаа хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд 18 сумын 50 гаруй баялаг бүтээгч, үйлдвэрлэл эрхлэгчид 80 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцож 21 сая төгрөгийн борлуулалт хийжээ. Хөдөлмөрийн амт үзэсгэлэн худалаа нь үйлдвэрлэл эрхлэгчид, баялаг бүтээгчид, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, борлуулалтыг нь нэмэгдүүлэх, үйлдвэрлэл эрхлэгчдийн гар дээрээс өөрт хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ шууд худалдан авах боломжтой гэдгээрээ ач холбдогдолтой юм.h2

“Хөдөлмөрийн амт” үзэсгэлэнгийн 5, 7, 9 дүгээр сарын үзэсгэлэн гадаа талбайд  зохион байгуулагддаг учир үүнтэй холбогдуулан Аймгийн зүгээс үйлдвэрлэл эрхлэгчид, иргэддээ зориулан ижил өнгө, хэмжээ, загвар бүхий  27 асарыг хийлгэсэн байна. Энэ үеэр үзэсгэлэнд оролцсон сум, үйлдвэрлэл эрхлэгчид, иргэдэд батламж гардуулах үйл ажиллагаа зохион байгуулагдсан юм.h5

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%