ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ-ТӨВ АЙМАГ 2018” ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-05-21

Үндэсний хөгжлийн газраас Монгол улсын бүсчилсэн хөгжлийн асуудал, Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого боловсруулах ажлын хүрээнд Төв аймгийг бүсчилсэн хөгжлийн загвар аймгаар сонгосонтой холбогдуулан Аймгийн эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх төвлөрлийг сааруулах бодлого боловсруулах ажилд төрийн захиргааны төв байгууллагууд, нутгийн захиргааны байгууллага, эрдэмтэн судлаачдын арга туршлагаас судлан, санал солилцон  “Хөгжлийн загвар-Төв аймаг”-ийн стратегийг тодорхойлох “Хөгжлийн түүчээ-Төв аймаг 2018” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг Зуунмод хотноо зохион байгууллаа.

Чуулганыг Үндэсний хөгжлийн газар, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, “Эх нутгийн иргэд” төрийн бус байгууллага, Төвийн бүсийн хөгжлийг дэмжих агентлаг зохион байгуулж байгаа бөгөөд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын санал санаачлагыг өрнүүлж, хамтарсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн, Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгахад төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг идэвхжүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

Чуулганд Төв аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх, Барилга хот байгуулалтын яам, Зам тээвэр хөгжлийн яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яамны төлөөлөл, Монгол Улсад суугаа гадаадын элчин сайдууд, Олон улсын байгууллагуудын төлөөлөл, Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, Аймгийн эрдэмтдийн зөвлөлийн гишүүд, Төвийн бүсийн аймгуудын Засаг дарга нар, Сумдын Засаг дарга нар, Мэргэжлийн холбоод, Төрийн бус байгууллагуудын төлөөлөл, гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг 200 гаруй төлөөлөгчид оролцлоо._00A1149

“Хөгжлийн түүчээ-Төв аймаг 2018” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр Төв аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл болсон Хөдөө аж ахуй, үйлдвэрлэл; Шинжлэх ухаан, боловсрол, соёл, аялал жуулчлал; Дэд бүтцийн салбар хуралдаанууд зохион  байгуулагдах бөгөөд Аймгийн эдийн засгийн хөгжлийн хэтийн чиг хандлага, аймагт хэрэгжиж буй улс, олон улсын хэмжээний хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн илтгэлүүд танилцуулагдаж байсан юм.IMG_9330

Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал: Бид “Хүнээ эрхэмлэн дээдэлсэн, байгаль орчинд ээлтэй, зах зээлд өрсөлдөх чадвартай, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ давамгайлсан, тогтвортой өсөлттэй, өөрийгөө тэтгэх, оновчтой бүтэц бүхий эдийн засагтай аймаг болоход оршино” хэмээн тодорхойлсон эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна. Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх бодлого “Хөгжлийн түүчээ – Төв аймаг 2018” хөрөнгө оруулагчдын чуулганд хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлж, манай аймгийн давуу тал, хөгжлийн боломжийг баялаг болгон харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхийг хүсье. Бидний гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, ажлын эхлэл, санаачлагууд, санал болгож буй төслүүд энэхүү хөрөнгө оруулалтын чуулганаар эрч хүч авч, богино хугацаанд үр ашигтай хэрэгжинэ гэдэгт итгэл дүүрэн байна.IMG_9308

Аймгийн хөгжлийн баримт бичгүүдийн шүншиг нь болсон

  • Иргэд нь – Ажилтай, орлоготой
  • Өрх гэр нь – Ая тухтай, чанартай амьдралтай
  • Аймаг нь – Өсөлттэй, өгөөжтэй эдийн засагтай болох эрхэм зорилгоо Төр засаг, хөрөнгө оруулагч та бүхэнтэй хамтран хэрэгжүүлэх болно хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.

“Хөгжлийн түүчээ – Төв аймаг 2018” хөрөнгө оруулагчдын чуулганы үеэр Оюунлаг-Төв аймагчууд брэнд бүтээгдэхүүн, уран зураг, фото зургийн үзэсгэлэн болон урлаг соёл, спортын арга хэмжээнүүд Мөнх-Алдарын талбайд зохион байгуулагдлаа.IMG_9333

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%