ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“Сүмбэр” 10МВт нарны цахилгаан станцын шав тавих ёслолын арга хэмжээ боллоо.

2018-05-18

“Сүмбэр” 10МВт нарны цахилгаан станцын шав тавих ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ш.Бүлэггүмбэрэл, И Эс Би ХХК-ний захирал С.Хүрэлбаатар, Японы Санко Сэйки ХХК-ний ТУЗ-ийн гишүүн Шимизү Хироши, Эрчим хүчний яамны төлөөлөл Баясгаланбаатар, МММВ компаний захирал Ганбаатар, Сүмбэр сумын ИТХ-ийн дарга Түмэнбаяр, Мон Хорус компаний захирал Бямбадорж зэрэг аймаг орон нутгийн болон удирдлагууд болон хөрөнгө оруулагч гүйцэтгэгч компаний захирал төлөөлөгчид оролцлоо.

Энэхүү шав тавих ёслолын арга хэмжээ нь жилдээ Монгол улсад 10МВт-ын хүчин чадалтай, 17,351,183 кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн 90%-ийг улсдаа борлуулах, улмаар байгаль дэлхийл 10,280 тонн буюу СО2 хэмнэх ”СҮМБЭР” нарны цахилгаан станцын юм.

Сүмбэр 10МВт нарны цахилгаан станц нь ус ашиглалт, хог хаягдлын хэмжээг бууруулсан, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулсан байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр юм. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологийг нэвтрүүлэхийн зэрэгцээ үндэсний үйлдвэрлэлийг дэмжин Зураг төсөл, инэенеринг, барилга угсралтын ажлыг 100 хувь үндсэний компаниуд хийж гүйцэтгэж байна. Энэхүү төслийн хөрөнгө оруулалтыг НҮБ-ын Уур амьсгалын ногоон сангийн албан ёсны итгэмжлэгдсэн байгууллага Хас банктай хамтран амжилттай хэрэгжүүлж энэхүү сангаас санхүүжилт авсан Монгол улсын анхны төсөл болж байна. Мөн Монгол улсын эрчим хүчний хангамжинд Сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг 20 хувьд хүргэх зорилтын биелэлтийг хангахад Сүмбэр 10 МВт Нарны цахилгаан станц ихээхэн хувь нэмрээ оруулах юм. Монгол улсын эрчим хүчний системийн гол зангилаа станц болох Чойр дэд станцд нарны цахилгаан үүсгүүр холбогдсоноор Монгол улсын эрчим хүчний тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлэхээр байна. Энэхүү төслийг амжилттай эхлүүлэхэд Эрчим Хүчний Яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Диспетчирийн үндэсний төв, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК зэрэг салбарын удирдах байгууллагын бодлого шийдвэр чухал нөлөөтэй байлаа. Мөн Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар, орон нутгийн удирдах байгууллагуудын бодлого шийдвэр, дэмжлэг туслалцаанд талархаж байгаагаа дурдсан юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%