“Олон улсын Гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан гэр бүлийн харилцааны үнэт зүйлийг хамгаалах, хөгжүүлэх, хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх эцэг, эхийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, аймгийн эцэг, эхийн зөвлөлийг байгуулах зорилгоор аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дархан сумын Ахмадын хороо, Дархан салбар дахь Гэр бүлийн алдаршуулах төвтэй хамтран аймгийн “Гэр бүлийн хоёрдугаар зөвлөгөөн” зохион байгууллаа.
Зөвлөгөөнд аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, Дархан сумын 18 багийн ахмадын зөвлөл, ахмад болон залуу гэр бүлийн төлөөлөл болсон 36 өрх, 140 гаруй иргэн нийт 176 төлөөлөл оролцлоо. Тус зөвлөгөөнөөр “Гэр бүлийн хөгжил, хамгааллын төрийн бодлого, хууль эрх зүйн орчин” сэдвээр илтгэл мэдээлэл тавьж, ахмад болон залуу гэр бүлийн төлөөллийг баг бүрээс шалгаруулж 36 өрхийг алдаршуулан, аймгийн эцэг, эхийн зөвлөл байгуулах тухай санал авч, гишүүдийг сонгон авч, “Хүүхдийн ертөнц” гар зургийн уралдаанд амжилттай оролцсон сурагчдыг шагнаж урамшуулан, бүтээлийн үзэсгэлэнг гаргаж, нийт зөвлөгөөнд оролцогчдод хүүхэд хүмүүжлийн эерэг арга, хүүхдийн хөгжих эрх, хамгаалуулах эрхийн 3 төрлийн гарын авлага түгээж сурталчиллаа.