ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ДАРХАН УУЛ АЙМГИЙН ШАРЫН ГОЛ СУМАНД ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2018-05-18

Гамшгийн эрсдлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн гамшигтай тэмцэх чадавхийг дээшлүүлэх, харилцан хамтын ажиллагааг жигдрүүлэх, гамшгаас хамгаалах арга хэмжээнд ард иргэдийн оролцоог бүрэн хангах, сумын хүч хэрэгслэлийн бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор Дархан Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль Шарын гол суманд 2018 оны 05 дугаар сарын 17-ны 07:00 цагт “Яаралтай цуглар” дохиогоор эхэллээ. 
Сургуулийн үйл ажиллагаа хүч хэрэгслэлийн бэлэн байдал, хүн нэг бүрийн хувийн бэлтгэлийг шалгах ажлаар эхэлж нээлтэнд Аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд Аймгийн засаг дарга С.Насанбат үг хэлж гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд амжилттай оролцохыг хүссэн юм. Сумын хэмжээнд нүүлгэн шилжүүлэлтийг зохион байгуулахад 3500 гаруй иргэд дуут дохиогоор ажиллаж цуглах цэгт байрласан байна.Мөн сумын онцгой комисс, мэргэжлийн анги бүлгийн дарга нар Үер, Газар хөдлөлт, Ой хээрийн түймэр гэсэн цагийн байдлууд дээр ажиллаж сургууль астрономын 48 цаг, оперативын 240 цагийн багтаамжтайгаар явагдах юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%