ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ИРГЭН ТА ӨӨРИЙН АМЬДАРЧ БАЙГАА ХОТ, ОРЧИНДОО БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХИЙГ ХҮСЧ БАЙНА УУ

2018-05-17

           Төр нийгмийн түншлэлийн хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн иргэдээс төсөл хүлээн авч дэд бүтэц, нийгмийн салбарын нийт 66-н төслийг шалгаруулан санхүүжилтийг олгож иргэд өөрсдөө амьдарч байгаа газраа тохижуулж бүтээн байгуулалтыг хийсэн. Энэ жил энэхүү төсөл хөтөлбөр үргэлжлэн явагдах бөгөөд аймгийн Засаг даргын А/185 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр /2018.05.16/ хурлаа хийв. Хурлаар хэрхэн төслөө шалгаруулах, ямар шаардлага шалгуур үзүүлэлт тавих, дүрэм журмын талаар хамтдаа санал солилцлоо. Аймгийн хэмжээнд зарлагдаж байгаа тус төслийн материалыг 2018 оны 06 дугаар сарын 1 хүртэл аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэст хүлээн авах юм. Иргэний ирүүлсэн төслийн дээд хэмжээ 3 сая төгрөг бол Аж ахуйн нэгж байгууллагын ирүүлэх төслийн дээд хэмжээ 10 сая төгрөг юм байна. Дархан-Уул аймгийн иргэн, Төрийн бус байгууллага, Аж ахуйн нэгж байгууллагууд энэхүү төсөл хөтөлбөрт хамрагдах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 7037- 7668 дугаараас лавлана уу.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%