ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

"Шинэ оюутны тэтгэлэг хөтөлбөр"-ийн 2-р шалгаруулалтын дүнгийн тухай

2018-05-16

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулсан ХААН банкны нэрэмжит " Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-ийг 2006 оноос эхлэн тус банкнаас санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд жилд 2-4 хүүхэд шалгарч тэтгэлэгийг гардан авдаг байна.
Тус тэтгэлэг хөтөлбөрт оролцогсдыг үе шат бүрээр сонгон шалгаруулдаг бөгөөд тус сонгон шалгаруулалтын комиссийг тухайн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын алба, аймгийн Боловсрол соёл урлагын газрын төлөөлөл, Хаан банкны төлөөллөөс бүрдүүлж сонгон шалгаруулалтыг явуулдаг юм. 
Хаан банкны төв салбарын 2018 оны 5-р сарын 02-ны өдрийн 18/129 тоот албан бичиг, мөн тус салбарын захиралын 18/140 тоот тушаалаар  2018-2019 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийн 2-р шатны шалгаруулалтын комиссын даргаар тус банкны салбарын захирал Б.Золбаяр, нарийн бичгийн даргаар Г.Эрдэнэцогт тус салбарын бизнес хөгжил хариуцсан менежер, гишүүдэд Л.Даваасамбуу тус салбарын цахим банк хариуцсан менежер, Д.Оюунсайхан аймгийн ИТХ-ын Ажлын албаны ажилтан, Д.Амаржаргал аймгийн Боловсрол соёл урлагын газрын мэргэжилтэн нар томилогдон 2018 оны 5-р сарын 17-ны өдөр зохион байгуулж явууллаа. 
"Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-ийн 1-р шатны шалгаруулалт сум бүрт явагдаж 2-р шатны шалгаруулалтад Бүрэн, Өндөрширээт, Эрдэнэсант, Заамар, Борнуур,Зуунмод Жаргалант, Баянчандмань сумдын ерөнхий боловсролын 12 ангийн 11 сурагчдын материал шалгарсан байлаа.
Тус тэтгэлэгт хөтөлбөрийн 2-р шатны сонгон шалгаруулалтыг  тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдамж, сонгон шалгаруулах, үнэлгээ хийх аргачлалын дагуу үндсэн 5 шалгуур үзүүүлэлтийн дагуу үнэлэн явууллаа.
1.Тэтгэлэг хүсэгчид нь 2018 онд дунд сургуулиа дүүргэн бүрэн дунд боловсрол эзэмших 12-р ангийн сурагч байх
2.Сурлагын голч дүн "В" буюу 85% түүнээс дээш байх
3.10-12-р ангидаа улс, аймаг, хотын олимпиад болон уралдаан тэмцээнд амжилт гаргасан эсвэл анги хамт олноо хошуучлан оролцсон байх.
4.Хувь хүний ур чадвар сайтай, нийгэм олон нийтийн ажилд идэвхи санаачлагатай оролцдог болон эссэ бичлэг 
5.Өрхийн орлого гэсэн шалгуур үзүүлэлт тус бүрээр үнэлэн явууллаа.
Тэтгэлэгт хөтөлбөрийн 2-р шатны сонгон шалгаруулалт 11 хүүхдийн материал орсноос Зуунмод сумын "Хүмүүн" цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч Болдбаатарын Хонгор, Баянчандмань сумын ЕБС-ийн 12-р ангийн сурагч Туяагийн Гантуяа, Борнуур сумын ЕБС-ийн 12-р ангийн сурагч Алтанчимэгийн Оргил, Заамар сумын ЕБС-ийн 12-р ангийн сурагч Бэхбаярын Шалсмаа гэсэн 4 сурагчийн материал тэнцэн төв комиссын сонгон шалгаруулалт буюу 3-р шатны сонгон шалгаруулалтад оролцуулахаар битүүмжлэн хүргүүлэхээр боллоо. 3-р шатны сонгон шалгаруулалтаас 2 сурагч шалгарч тус тэтгэлэгийг хүртэх юм.
Төв комиссын сонгон шалгаруулалтын эцсийн дүн 5-р сарын 31-ны өдөр гарах бөгөөд  "Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-т шалгарсан 2 сурагчийн батламжийг олон улсын "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-өөр гардуулан өгөх юм байна.

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%