Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас энэ сарын 15-24-ний өдрүүдэд хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн чиглэлээр үзүүлэх үйлчилгээгээ иргэдэд ойртуулах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг зохион байгуулж байна. Үйл ажиллагааны нээлтийг Дархан сумын 1, 2, 3 дугаар багаас эхэлж байгаа бөгөөд уг арга хэмжээнд Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, “Дархан, сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК болон УУЭХПТКоллеж, Дархан-Өргөө ПТКоллеж зэрэг сургуулиуд оролцлоо.
Энэ удаагийн өдөрлөгийн онцлог нь гэр хорооллын болон хөдөөгийн сумдын алслагдсан хэсэгт явуулын үйлчилгээ үзүүлж байгаа явдал бөгөөд тус үйлчилгээг нийгмийн хамгааллын чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг ХХҮГ, НДХ, ГБХЗХГ зэрэг байгууллагууд хамтран хийж байна.
Иргэд, хөдөлмөрчид та бүхнийг өргөнөөр үйлчлүүлэхийг урьж байна.
5-р сарын 16-нд

11.00 цагаас Орхон сумын Бүрэнтолгой
14.00 цагаас Орхон сумын төв
5-р сарын 17-нд14.00 цагаас Орхон сумын төв
10.00 цагаас Хонгор сум
5-р сарын 18-нд10.00 цагаас “Дархан-50” цогцолбор
5-р сарын 19-нд10.00 цагаас Шарын гол сум
5-р сарын 21-ндДархан захын “Алтан сагс”-ын урд талбай
5-р сарын 22-24-нд15-р багийн Мангирт, Багийн төв