ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ХӨНГӨН АТЛЕТИКИЙН УЛСЫН АВАРГАД ДАРХАН ХОТЫН ТАМИРЧИД 10 ДАХЬ УДААГАА ТЭРГҮҮЛЛЭЭ

2018-05-16

           Монголын хөнгөн атлетикийн холбооны 2018 оны Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээн 05 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Чингис хотноо болжээ. Тэмцээнд 19 аймаг 4 дүүрэг нийт 25 багийн 600 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорьж өрсөлдсөн байна. Манай аймгаас 24 тамирчин оролцож 13 алт, 4 мөнгө, 16 хүрэл медаль хүртжээ. Харин багийн нийлбэр дүнгээр 1 дүгээр байранд Дархан-Уул аймаг, удаах байруудад Хэнтий аймаг, Булган аймаг орсон байна.

           Иймд аймгийн удирдлагууд Дархан хотынхоо нэрийг өндөрт өргөөд ирсэн тамирчдад хүндэтгэл үзүүлж Биеийн тамир спортын газрын дасгалжуулагч С.Сүхбаатарыг аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж, сурагчдад дурсгалын зүйл гардуулан өглөө. Чингис хотноо болсон Алтан гадас одонт, ахмад багш Лхамсүрэнгийн Ичинхорлоогийн нэрэмжит өсвөр үеийн улсын аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнд Дархан-Уул аймгийн тамирчид 10 дахь удаагаа аваргын алтан медаль хүртэж байгаа юм байна. Монголын хөнгөн атлетикийн холбооны 2018 оны "Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээний эхний 3 байрт шалгарсан тамирчид БНХАУ-ын Ордос хотод зохион байгуулагдах “Монгол туургатан” хүүхдийн спортын их наадамд оролцох болон Тайланд улсад болох “Хүүхдийн олимп”-д оролцох эрхтэй болжээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%