Оюуны их спортыг орон нутагт жигд хөгжүүлэх, тухайн спортоор хичээллэгчдийн хүрээг нэмэгдүүлэх, орон нутгаас өсвөрийн шилдэг тамирчдыг бэлтгэх, аймаг бүсийн тэмцээнд оролцогчдын тоог нэмэгдүүлэх, амжилт гаргах зорилгоор Баянхангай сумын Засаг даргын Тамгын газар, “Хүүхдийн төлөө зөвлөл”-өөс Сумын Засаг даргын нэрэмжит “Шатарчин-2018” тэмцээнийг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хүрээнд 5 насны ангилалд зохион байгууллаа. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг тус тэмцээний 7-8 насны ангилалд Т.Буяндэлгэр, 9-10 насны ангилалд А.Ганпүрэв, 11-12 насны ангилалд н.Даваасүрэн, 13-14 насны ангилалд н.Эрдэнэхуяг, 15-17 насны ангилалд Ш.Хаш-Эрдэнэ нар тэргүүн байр эзэлсэн байна.