Өндөрширээт сумын Ерөнхий боловсролын сургуулийн Ичинноров багштай 6а ангийн сурагчид үндэсний бичгийн “Алтан үсэг”-ийн баярыг зохион байгуулсан бөгөөд өөрсдийн хийсэн бүтээл, цэвэр сайхан бичиг, алдаагүй зөв бичигтэн, мөн уран уншлагаар өрсөлдөж тэргүүний шилдгүүдээ тодруулсан байна. Монгол бичгийн “Зөв бичигтэн сурагч”-аар С.Уламбаярлах, “Хурдан уншигч сурагч”-аар М.Хоролгарав, “Цэвэр бичигтэн сурагч”-аар Ч.Хонгорбаяр, Бүтээлийн уралдаанд С.Энхлхагва, “Монгол бичигтэн гэр бүл”-ээр сурагч М. Хоролгаравын гэр бүл тус тус шалгарчээ.