ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“ДӨЛ” ЦЭРЭГ СПОРТЫН ТЭМЦЭЭНИЙГ ХҮМҮҮН ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН БАГ ХОШУУЧИЛЛАА

2018-05-11

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 016 дугаар бригад, Биеийн тамир спортын газар, ахмад багш нарын холбоо хамтран Монгол улсын баатар Д.Самданбаатарын нэрэмжит цэрэг спортын “Дөл” тэмцээнийг зохион байгууллаа. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг-эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил олгож, эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх, монгол цэргийн залгамж халааг бэлтгэх зорилго бүхий тус тэмцээн Аймгийн хэмжээнд 9 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа юм.3

Анх уг тэмцээнийг 1970-80 оны үед Монгол улсын Батлан хамгаалахын сайд, ард олноо Рапорт хэмээн алдаршсан, хурандаа генерал Ж.Ёндон санаачлан зохион байгуулж байсан түүхтэй ажээ. Энэ жилийн тэмцээнд Алтанбулаг, Борнуур, Эрдэнэсант, Зуун мод сумын IV, V, Хүмүүн цогцолбор сургуулийн ахлах ангийн сурагчдаас бүрдсэн 6 багийн тамирчид тасгийн гүйцэтгэх ажлын нормативууд, урлагийн үзүүлэх тоглолт /мэндчилгээ/, ханын сонин, жагсаалын үзүүлэх тоглолт, 16 тоот чөлөөт дасгалууд, марш гүйлтийн тэмцээн /гранат шидэлт, хөнөөлийн голомтод ажиллах, цэргийн байр зүйн норматив, тактикийн ажиллагаа/гэсэн цэрэг спортын төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Тэргүүн байрыг Хүмүүн цогцолбор сургуулийн баг, дэд байрыг Борнуур сумын баг, удаах байрыг Зуунмод сумын 4 дүгээр сургуулийн багууд тус тус эзэллээ. Мөн энэ үеэр Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын зүгээс Цэргийн хэлтсийн дарга, Дэд хурандаа Ж.Сундуй агсан болон түүний гэр бүлд хүндэтгэл үзүүлсэн юм.2

Өнгөрсөн жил 21 аймаг , 4 дүүргийн хэмжээнд зохион байгуулагдсан Улсын аварга шалгаруулах “Дөл” цэрэг спортын тэмцээнд 25 баг өрсөлдсөнөөс Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн баг тамирчид оролцож 9 дүгээр байранд шалгарч байжээ.4

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%