ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙД ЗОРИУЛАГДСАН БНСУ-ЫН УХААЛАГ СИСТЕМИЙН ТУРШИЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

2018-05-11

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах “Атрын шим” хүлэмжийн аж ахуйд ухаалаг системийн анхны туршилтыг хийж байна.Төхөөрөмжийн туршилтын ажлыг БНСУ-ын Хөдөө аж ахуйн салбарын докторууд, техник технологийн үзүүлэлтээр улсдаа тэргүүлэгч  “Кист” компаний мэргэжилтнүүд хамтран гүйцэтгэж байгаа юм. Хүлэмжийн аж ахуйн бүхий л үйл ажиллагааг ухаалаг систем ашиглан гар утаснаасаа удирдах боломжтой уг төхөөрөмжийг манайд нэвтрүүлснээр  ургамлын чийгийн тэнцвэр, услалт, дулааны горим  зэргийг нэг бүрчлэн хянах, тухайн ургамал өөрийн хүсч байгаа нөхцлийг бүрдүүлэн, тохируулах, тухайн ургамал өөрт шаардлагатай байгаа зүйлээ мэдэрч, автоматаар илэрхийлэх бөгөөд хүлэмжийн аж ахуй эрхлэгчид  хаа байгаа газраасааа ургамлын температур, чийг, дулаан, ургамлын ургалт зэргийг хянах боломжтойгоос гадна цаг агаарын нөхцөлд тохируулан цонхны хэмжээг автоматаар хааж, нээх зэргээр удирдах боломжтой болох юм байна.

Уг төхөөрөмжийг нэвтрүүлсээр хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн бүтэн өдрийн хөдөлмөрийг хөнгөвчилж, эко бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэхэд дэм болох тухай мэргэжилтнүүд ярьж байлаа. Өөрөөр хэлбэл 1000м2 талбайд ажиллах хүчин чадалтай төхөөрөмжийг 200 сая гаруй төгрөгөөр худалдан авахад 3 жилийн хугацаанд  ургуулсан цэвэр хүнсний ногоогоор  ашгаа хэд дахин нугалж авах аж. Манай орны эрс тэс уур амьсгалын нөхцөлд тохирох эсэх уг туршилт амжилттай хэрэгжвэл цаашид Монголын хүлэмжийн аж ахуйг смарт технологи ашиглан хөгжүүлэх болно гэдгээ энэ үеэр хэлж байлаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%