ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТАД ЗОРИЛТОД БҮЛГИЙН 27 ИРГЭН ХАМРАГДАВ

2018-05-10

Мөнгөнморьт суманд зохион байгуулагдсан “Гэр бүлийн боловсрол олгох сургалт”-д тус сумын зорилтот бүлгийн өрхийн 12 иргэн, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг өрхийн 15 иргэдийг хамруулсан байна. Сургалтыг насан туршийн боловсролын багш Г.Саранцэцэг “Хувь хүний өөрийгөө таних, удирдах чадвар”  болон “Харилцааны ур чадвар, ёс суртахуун” сэдвээр, Нийгмийн бодлогын мэргэжилтэн Г.Батчимэг “Гэр бүлийн харилцаа ,гэр бүлийн үнэт зүйл” сэдвээр, Хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Хишигсайхан “Амьжиргааг дэмжих, нийгмийн хамгааллын эрх зүйн орчин” сэдвийн хүрээнд явуулсан бөгөөд мэргэжилтнүүдийн зүгээс иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч,  харилцан ярилцаж, мэдээлэл солилцсон үр дүн бүхий сургалт болжээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%