Дархан сумын ОНХС-ийн 20 сая төгрөгийн төсөвт өртгөөр 18 дугаар цэцэрлэгийн ашиглагдахгүй байсан нэг ангийг бүрэн засварлаж өнөөдөр /2018.05.10/ хүлээлгэн өглөө. Дулаан алдагдалтай учир хүүхэд хүлээн авах боломжгүй байсан уг ангийн цонх, паар, шал гээд бүгдийг шинэчилжээ. Бага насны хүүхэд сурч хүмүүжих таатай орчин нөхцөлийг бүрдүүлснээр 2018-2019 оны шинэ хичээлийн жилд тус цэцэрлэгт 30-40 хүүхдийг нэмж хүлээн авах боломж бүрдэж байна.