Улсын бүртгэлийн хэлтсээс 2018 оны 05 сарын 09-ний өдөр Малчин багийн Хөтөл хороололд Нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж иргэдэд дараах үйлчилгээг үзүүллээ. Үүнд:
1. Иргэний шилжих хөдөлгөөний бүртгэл
2. Иргэний шинэчилсэн бүртгэл /25-45 нас/
3. Иргэний цахим үнэмлэх дахин олгох
4. Гэр бүлийн бүртгэл
5. Эд хөрөнгийн бүртгэл
Малчин багийн удирдлагууд энэхүү өдөрлөгт иргэдээ хамруулах тал дээр онцгой анхаарч багийн иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж ажиллаа.