Хүүхэд өсвөр үеийнхэнд Монгол үндэсний урлагийн их өв санг түгээн дэлгэрүүлэх, эзэмшүүлэх, өвлүүлэх, сурталчилах, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, харилцан суралцах, хамтран уран бүтээл туурвих Монгол үндэсний соёл урлаг, зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, соёлын солилцоог хөгжүүлэх зорилгын хүрээнд Хүүхдийн урлагийн “Яргуй” наадмыг жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ жилийн Яргуй наадам нь “ХҮҮХДИЙН УРЛАГИЙН ИХ НААДАМ”-ын хүрээнд зохион байгуулагдаж төрөл, ангилалаа нэмж, цар хүрээгээ тэлсэн бөгөөд урлагийн 11 төрөлд 150 багц медалийн төлөө 27 сумын 446 авъяаслаг хүүхэд, багачууд хоёр насны ангилалд өрсөлдөж аваргаа тодруулсан юм.
Цэцэрлэгийн насны ангилалд: “Гоцлол дуу”-ны төрөлд Баянчандмань сумын Д.Номин-Эрдэнэ, Алтанбулаг сумын Э.Цовоо, Жаргалант сумын И.Эмүжин, “Гоцлол бүжиг”-ийн төрөлд Баянчандмань сумын Б.Нарангоо, Алтанбулаг сумын Х.Гүнж, Мөнгөнморьт сумын А.Гүнжидмаа, “Хамтлаг бүжиг”-ийн төрөлд Мөнгөнморьт сумын Хэрлэн цэцэрлэгийн “Оддын гялбаа”, Заамар сумын Шижир алт багийн цэцэрлэгийн “Сондор”, Баяндэлгэр сумын Одод цэцэрлэгийн “Одод” хамтлаг, “Хор дуу”-ны төрөлд Мөнгөнморьт сумын “Оддын гялбаа”, Алтанбулаг сумын “Арга билэг”, Зуунмод сумын Хүмүүн цэцэрлэгийн “Яргуу эгшиг”, Дэгдээхэй цэцэрлэгийн “Дэгдээхэй” хамтлагууд бусдыгаа манлайлжээ.
Сургуулийн насны ангилалд: “Гоцлол дуу”-ны 1-5-р ангийн ангилалд Борнуур сумын Р.Шинэбаяр, Баянхангай сумын Э.Төгөлдөр, Бүрэн сумын Д.Бямбажаргал, Заамар сумын М.Марал, “Гоцлол дуу”-ны 6-12-р ангийн ангилалд Угтаалцайдам сумын А.Уянга, Бүрэн сумын Б.Ундрахням, Дэлгэрхаан сумын Б.Дашдолгор, “Гоцлол бүжиг”-ийн төрөлд Мөнгөнморьт сумын О.Номинзул, Эрдэнэ сумын Н.Номин-Эрдэнэ, Архуст У.Золбоо, “Хамтлаг бүжиг”-ийн төрөлд Мөнгөнморьт сумын “Бөртэ”, Сүмбэр сумын “Эгшиглэн”, Хүмүүн цогцолбор сургуулийн “Хүслийн жигүүр-6” хамтлаг, “Язгуур урлаг”-ийн төрөлд Хүмүүн дунд сургуулийн “Асуй”, Алтанбулаг сумын “Төвөргөөн”, 5-р сургуулийн “Аялгуу” хамтлаг, “Гоцлол хөгжим”-ийн төрөлд Хүмүүн цогцолбор дунд сургуулийн Э.Нямжаргал /морин хуур/, Эрдэнэ сумын Г.Цэндсүрэн /лимбэ/, Борнуур сумын Н.Эрдэнэтуяа /ёочин/, “Уртын дуу”-ны төрөлд Баянжаргалан сумын Б.Азжаргал, 5-р сургуулийн Н.Гэрэлтуяа нар тус тус шалгарсан байна. Багийн нийт дүнгээр Мөнгөнморьт сум хошуучилсан бол дэд байрт Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургууль, удаах байрт Алтанбулаг сум тус тус шалгарчээ.