Монгол өв уламжлалаа дээдлэн хүндэтгэж, хойч үедээ өвлүүлэх, тэдний авьяас чадварыг нээн, морь бөхийн цол дуудах чадварт сургах зорилго бүхий “ӨВ СОЁЛ-2” сумын шилдэг ЦОЛЛООЧ шалгаруулах уралдаан Архуст суманд амжилттай зохион байгуулагдсан байна. Сумын Засаг даргын Тамгын газар, Соёлын төв, Ерөнхий боловсролын Сургууль хамтран зохион байгуулсан тус уралдаан нь өсвөр үе, насанд хүрэгчид гэсэн 2 ангилалаар явагдсан бөгөөд нийт 68 иргэн хамрагджээ. Уралдааны өсвөр үеийн ангилалд 35 хүүхэд өрсөлдсөнөөс тэргүүн байрыг 3а ангийн сурагч Э.Хэрлэн, хоёрдугаар байрыг 3а ангийн сурагч Г.Энхсайхан, гуравдугаар байрыг 4а ангийн сурагч Э.Цагаанбаатар, тусгай байрыг Н.Хүрэлтулга эзэлсэн бол, насанд хүрэгчдийн ангилалд 14 иргэн өрсөлдсөнөөс тэргүүн байрыг Б.Доржпүрэв, хоёрдугаар байрыг С.Мягмарсүрэн, гуравдугаар байрыг Б.Батхуяг, тусгай байрыг Д.Олонбаяр нар эзэлсэн байна.